iPod Touch болон iPod Nano-г танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

iPod Touch болон iPod Nano-г танилцууллаа

Apple компани шинэ iPhone 5-ыг танилцуулахтай зэрэгцүүлэн iPod-ын шинэчилсэн загваруудыг мөн гаргаж байгаагаа зарлажээ.

Шинэ iPod Touch нь өмнөх загваруудаас нимгэн, 4 инчийн Retina дэлгэцтэй, 5 мегапикселийн iSight камертай, мөн дуун команд биелүүлэгч Siri-тэй.

Эдгээр шинэ загварууд нь iOS 6 үйлдлийн системтэй ба таван өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байна.

Үнийн хувьд  32GB-тай нь 299 ам.доллар, 64 GB-тай нь 399 ам.доллар байх гэнэ.

Харин шинэ iPod nano нь 2,5 инчийн Multi-Touch дэлгэцтэй, Bluetooth-тэй, 7 өөр өнгөний сонголттой, 16GB-тай нь 149 ам.долларын үнэтэй худалдаалагдах юм байна.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж