
Шинэ iPod Touch нь өмнөх загваруудаас нимгэн, 4 инчийн Retina дэлгэцтэй, 5 мегапикселийн iSight камертай, мөн дуун команд биелүүлэгч Siri-тэй.
Эдгээр шинэ загварууд нь iOS 6 үйлдлийн системтэй ба таван өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байна.
Үнийн хувьд 32GB-тай нь 299 ам.доллар, 64 GB-тай нь 399 ам.доллар байх гэнэ.
Харин шинэ iPod nano нь 2,5 инчийн Multi-Touch дэлгэцтэй, Bluetooth-тэй, 7 өөр өнгөний сонголттой, 16GB-тай нь 149 ам.долларын үнэтэй худалдаалагдах юм байна.
Т.МӨНХТҮВШИН

