НҮБ-аас Озон задалдаг бодисын тухай Монреалын протоколыг есдүгээр сарын 16-ны өдөр болгон тунхагласнаас хойш 25 жилийг ардаа орхижээ. Энэ өдрийг тохиолдуулан Байгаль, орчин, ногоон хөгжлийн яамнаас өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс”-д мэдээлэл хийхээр болжээ. Хуралд НҮБ-ын Озоны давхаргыг хамгаалах конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан Мэгүми Накамура, Байгаль, орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор Ц.Адъяасүрэн, Төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн болон бусад удирдлага, мэргэжилтнүүд оролцох юм байна.
Түүнчлэн маргааш 14.00 цагт Эрх чөлөөний талбайд Озоны давхаргыг хамгаалах Монреалын протокол хүчин төгөлдөр болсоны 25 жилийн ойд зориулсан олон нийтийн арга хэмжээ болох бөгөөд энэ үеэр Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, НҮБ-ын Озоны давхаргыг хамгаалах конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан Мэгүми Накамура Сэки нар оролцох тухай албаныхан мэдээлж байна.

Энэ жил дэлхий нийтээрээ “Ирээдүй хойч үеийнхээ төлөө эх дэлхийнхээ агаар мандлыг хамгаалъя” уриан тэмдэглэн өнгөрүүлж, төрөл бүрийн арга хэмжээг цаашид зохион байгуулах гэнэ.
У.БОЛОР