Усан хангамжийг сайжруулах төслийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Усан хангамжийг сайжруулах төслийн нээлт болно

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамжийг сайжруулах төслийн нээлт өнөөдөр 12:00 цагт Хан-Уул дүүргийн 4-р хороонд болно. Энэ үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцоно. Энэхүү төсөл нь 2011-2013 онуудад хэрэгжих бөгөөд 22,6 сая ам долларын санхүүжилттэй.  Уг төслийн хүрээнд хоногт 20 000 метр куб ус олзворлох хүчин чадалтай, 2 ш гүний худагтай 4000 метр куб багтаамжтай 2 ш усан сантай, 5,3 км дамжуулан шахах хоолойтоогоор барих юм.

Цэвэр усны нөөц багатай Улаанбаатар хотод шинэ усан хангамжийн эх үүсвэрийг бий болгох,түүний ашиглалт үр дүнг сайжруулах,Яармаг орчмын орон сууцны шинэ хороолол болон түүний ойр орчмын гэр хорооллын ундны усны хангамжийг сайжруулсанаар иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэн эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмрээ оруулна. Цаашид Яармаг орчимд шинэ хороолол барихад шаардлагатай зам, бохир ус татан зайлуулах зэрэг бусад дэд бүтцийн асуудлыг цогцоор нь  шийдвэрлэнэ. Мөн усан хангамжийн байгууламж болон нарны эх үүсвэрийг ашиглан хэрэглээний усаар хангах системийг бий болгох, ус хангамжийн мастер төлөвлөгөөг боловсруулах, цэвэр усны тоолуур суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэснээр Нийслэлчүүдийн ундны усны хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах,хотын хэт төвлөрөлийг багасгахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Яармагийн шинэ хорооллын оршин суугчид болон ойр орчмын гэр хорооллын оршин суугчид 120,000 хүн ам үр шимийг нь хүртэх юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж