Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ Канадад болно

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ Канадад болно

Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 27-29-нд Канадын Страткона хотод болох гэж байна. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-д 11 дэх удаагаа оролцох гэж байна.

Тус ДАШТ-д оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорчээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн

48 кг Б.Даваасүрэн. Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д анх удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/

51 кг Д.Отгонцэцэг. 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д 5 дахь удаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/

55 кг Б.Номин-Эрдэнэ. ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/

59 кг Т.Мөнхтуяа. ДАШТ-д анх удаагаа оролцож байна. /“Аварга” биеийн тамирын дээд сургууль/

63 кг О.Насанбурмаа. ДАШТ-ий хошой хүрэл медальт, ДАШТ-д 6 дахь удаагаа оролцож байна. /“Хүч” спорт хороо/

67 кг Ц.Баярзаяа. ДАШТ-д 2 дахь удаагаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/

72 кг Б.Одончимэг. ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-д 6 удаагаа оролцож байна. /“Алдар” спорт хороо/

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

Есдүгээр сарын 27. Пүрэв гариг

13.00-17.00        51, 59, 67 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.30-19.00        Нээлтийн ёслол
19.00-21.00        51, 59, 67 кг-ын жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Есдүгээр сарын 28. Баасан гариг

13.00-17.00        55, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00        55, 72 кг-ын жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Есдүгээр сарын 29. Бямба гариг

11.00-15.00        48, 63 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
17.00-19.00    48, 63 кг-ын жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс нийт есөн медаль хүртээд байна.

Алтан медаль:

  • 2010 он С.Батцэцэг

Мөнгөн медаль

  • 2009 он О.Бурмаа
  • 2011 он Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн

Хүрэл медаль

  • 2005 он Ц.Энхжаргал
  • 2007 он Д.Нармандах
  • 2008, 2011 он О.Насанбурмаа 
  • 2010 он Т.Одончимэг
Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж