Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Бүнньян Сайсанавонг 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон төр, засгийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, Улаанбаатар дахь дипломат корпус, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид болон найрамдлын нийгэмлэгийн удирдлага, Улаанбаатарт сурч байгаа лаос оюутны төлөөлөл оролцов. Арга хэмжээний үеэр хоёр орны харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээж, Лаосын үндэсний дуу, бүжгийн тоглолтыг сонирхуулав.