Европ талыг баримтлагч намууд сонгуульд ялж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Европ талыг баримтлагч намууд сонгуульд ялж байна

Нидерландын парламен­тын сонгуульд барууны либерал Засгийн газрыг бүрдүүлж байсан Ардчилал, эрх чөлөөний ардын нам болон социал демократуудын Хөдөлмөрийн нам хоёр ялж байна. Сүүлийн 10 жилийн дотор Нидерландын сонгогчид тав дахь удаагаа шинэ парламентаа сонгов. Нийт 150 мандаттай парламентын ойролцоогоор 41 суудлыг өнөөгийн ерөнхий сайд Марк Рюттегийн толгойлсон барууны либерал Ардчилал ба эрх чөлөөний ардын нам, 40 суудлыг  Дидерик Самсомын удирдсан социал демократ Хөдөлмөрийн нам тус тус авлаа. Ийм маягаар энэ хоёр нам эрх баригч эвслийг бүрэлдүүлэх бололтой. Сонгуулийн кампанийн үеэр намуудын дарга нар Засгийн газарт хамтрах талаар эргэлзэж байсан ч тийм боломжийг үгүйсгээгүй билээ.

Гуравдугаарт зүүний Социалист нам 15 суудал, дөрөвдүгээрт Эрх чөлөөний гэх Герт Вилдерсийн барууны популист нам 13 суудал авчээ. Ийнхүү эдгээр намууд ноцтой ялагдал хүлээв.

Нидерландад сонгуулийн босго байхгүй учир Ерөнхий мужуудын хоёрдугаар танхимын 150 суудлын төлөө 21 нам өрсөлдөж байгаа юм. Сонгогчдын оролцоо өмнөхөөс буурч 48 хувьтай байжээ. Сонгуульд 12,5 сая сонгогч оролцох ёстой байсан юм.

Сонгуулийн кампанийн гол сэдэв нь төсвийг эрүүлжүүлэх асуудал байв. Тус улс төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьд барьж байхын тулд 20 тэрбум евро хэмнэх ёстой. Мөн энэ сонгуулийн гол асуудлын нэг нь Европын холбооны төсвийн сахилга батыг сахиулахад канцлер Ангела Меркелийн (Angela Merkel) гол холбоотны нэгээр Нидерланд хэвээр үлдэх үү гэдэг болсон юм. Сонгуулийн үр дүнгээр бол Нидерланд холбоотон хэвээр үлдэж, Меркелийг азын тэнгэр ивээх нь ээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж