төхөөрөмж iPhone 5 худалдаанд гарснаар АНУ-ын ДНБ-ний өсөлтөд 0,5
хувийн нэмэр оруулна гэж “JP Morgan” компанийн шинжээчид тооцоолжээ.
Apple компанийн шинэ смартфоныг энэ долоо хоногт танилцуулж байгаа.
Энэхүү худалдаа АНУ-ын ДНБ-нийг өсөлтийг 0,25-0,5 хувиар нэмэгдүүлж
магадгүй гэсэн дүгнэлтийг “JP Morgan”-ий ерөнхий эдийн засагч Майкла
Фероли хийлээ хэмээн “Reuters” мэдээлсэн байна.
“Бөөний
худалдааны хяналтын арга гэгчийг уг тооцоог гаргахад ашигласан бөгөөд
iPhone 5 төхөөрөмжийн худалдаа нь АНУ-ын ДНБ-нийг жилийн дүнгээр 12,8
тэрбумаар нэмэгдүүлнэ. Мөн түүнчлэн энэ нь ирэх дөрөвдүгээр улиралд хоёр
хувь болно гэсэн эдийн засгийн өсөлтийн муу мэдээ дахин буурах эрсдлийг
багасгана” хэмээн ерөнхий эдийн засагч хэлжээ.
Энэ жилийн
дөрөвдүгээр улирал “Apple” найман сая гаруй iPhone 5 худалдана гэсэн
тооцоог тэрээр гаргасан байна. Урьдчилсан байдлаар смартфоны нэгжийн
үнэ 600 ам.доллар орчим байна гэгдэж байгаа. Худалдааны үнэлгээний
дүгнэлт нэлээд өөдрөгөөр гарсан гэж Фероли хэлж байна.
Өнгөрсөн
оны арванхоёрдугаар сард танилцуулсан сүүлчийн iPhone 4S төхөөрөмжийн
үйлдвэрлэл болон худалдаа нь хүсэн хүлээж байснаас хамаагүй дээгүүр
үзүүлэлттэй байгаа гэж тэрээр хэлэв. “iPhone 5 шинэ бүтээгдэхүүний
хүлээлт их байгаа учир борлуулалт ч өндөр байна байх” гэж Фероли ярив.
“Apple”
шинэ төхөөрөмжөө есдүгээр сарын 12-нд танилцуулан ес хоногийн дараа
худалдаанд гаргахаар төлөвлөсөн гэж янз бүрийн эх сурвалжууд мэдээлжээ.
Төлөвлөсөн өдөр iPhone 5-ыг танилцуулсан бөгөөд 14-нөөс урьдчилсан
захиалгаа авч, энэ сарын 21-нөөс АНУ зэрэг найман оронд зэрэг худалдаанд
гаргахаар болсон бөгөөд үнэ нь 199-399 ам.доллар байх аж. Одоогоор 100
гаруй оронд худалдах 240 гэрээ байгуулаад байгаа аж.
Шинэ
смартфоноос гадна долоон дюймийн таблетийн компьютер iPad mini, мөн
iPod nano ба iPod Touch шинэ плеерүүдийг танилцуулж магадгүй хэмээн
iMore бичиж байсан юм.
Өнгөрсөн жилийн намраас хойш тав дахь
үеийн iPhone-ийг танилцуулна гэсэн хүлээлт үүсээд байсан ч олон удаа
хойшлогдсон. Гэвч “Apple” зөвхөн дөрөв дэх iPhone-ийн шинэчилсан iPhone
4S загварыг танилцуулсан. Шинэ төхөөрөмжийг долдугаар сард гаргахаар
зарласан боловч хожим угсралтын эд ангийн нийлүүлэлтэй холбоотой хүндрэл
гарсны улмаас дахин хойшлуулсан юм.
iPhone 5 нь өмнөх
загваруудаас эрс ялгаатай. Их биеийн арын хэсгийг металлаар бүтээсэн
гэнэ. Өмнө нь The Washington Post сонины эх сурвалжууд тав дахь үеийн
төхөөрөмжийн их биеийг тэмтрэхэд шил мэт “шингэн металл” материалаар
хийнэ гэж мэдээлж байлаа. Хоёр дахь микрофоныг нь арын хэсэгт нь
байрлуулан видео зураг авалтын чанарыг сайжруулах болно гэж байв. Чихэвч
залгах залгуурыг смартфоны доод хэрэгт байрлуулжээ.
Мөн хоёр
аппаратыг утасгүй холболтоор мэдээлэл солилцох Near Field Communication
(NFC) технологиор тоноглосон байна. LTE (Long-Term Evolution)
технологийн баазад түшиглэсэн 4G гэх дөрөв дэх үеийн сүлжээг iPhone 5
барьж байх болно гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа.
Өнгөрсөн
жилд Калифорнийн компани аравдугаар сарын 4-нд iPhone 4S загвараа
танилцуулж арав хоногийн дараа буюу аравдугаар сарын 14-нд худалдаанд
гаргаж байсан юм.