Монголын софт теннисний холбооны 21 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү спорт орон нутагт тэр дундаа Төв аймагт нилээд өндөр түвшинд хөгжиж ирсэн байна. Тус аймгийн софт тенниний холбооны 20 жилийн энэ онд тохиож байна. Ойн хүрээнд ирэх амралтын өдрүүдэд (09.15-16) Зуунмод хотноо нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Өсвөрийн болон насанд хүрэгчдийн тэмцээнд хот, хөдөөгийн 10 байгууллагын 100 гаруй тамирчид ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөх аж. Энэхүү тэмцээнд есдүгээр сарын 04-08-ны хооронд БНСУ-д болсон “Mungyeon International Championship” тэмцээний эрэгтэй хосын төрөлд хүрэл медаль хүртсэн У.Баясгалант, Г.Энхтүвшин нарын шилдэг тамирчид оролцох юм байна.
Дашрамд дуулгахад, ирэх арваннэгдүгээр сард Тайвань улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа оролцох билээ.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй софт теннисний баг тамирчид 1999 оноос ДАШТ-нд оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн жил БНСУ-д болсон XVI дахь удаагийн ДАШТ-ээс эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн нь дэлхийн аваргаас авсан гурав дахь медаль юм. Мөн өсвөрийн ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг хосын төрлөөр авчээ.
Ч.БОЛОР