Хүүхэд төрүүлэхэд тохиромжтой үе

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Хүүхэд төрүүлэхэд тохиромжтой үе

20-29 нас
Эерэг тал:
Энэ насанд эмэгтэй хүний бие махбодийн хөгжил гүйцэж, үр хүүхэд тээж төрүүлэхэд бэлэн болсон байдаг. Учир нь зүрх судасны систем эрүүл,  таазны булчингууд ачаалал даах чадвартай болж,  хэлхээ  яс бэхжин түүний ачаар умайд буй үр хөврөл хэрэгцээт эрдэс бодисоор тэжээгддэг билээ. 25 настай эмэгтэй хоёр сарын дотор хүүхэд олох боломжтой. Энэ насанд жирэмсний элдэв согог тохиолдох нь маш ховор байдаг. Мөн төрөх үед нярайн эндэгдэл бага байдаг аж.
Сөрөг тал:  
20 дөнгөж гарсан эмэгтэйчүүд сэтгэл санааны хувьд гүйцэд төлөвшөөгүй, дорой байдаг. Тиймээс энэ насандаа эмэгтэйчүүд хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, ажил, болон ханийн үүргээ зэрэг хослуулж чаддаггүй учраас гэр бүл салалт элбэг тохиолддог.

30-39 нас
Эерэг тал:
 Энэ насандаа хүмүүс ихэвчлэн  сайхан бат бөх гэр бүлтэй болсон байдаг. Мөн санхүүгийн хувьд болон сэтгэл зүйн хувьд ч төлөвшсөн байдаг аж. Аар саар бэрхшээл болон мөнгөтэй холбоотой маргаан гарах нь багасдаг. Үр хүүхэдтэй болох нь тэдний эрхэм дээд  хүсэл болсон байдаг. Энэ насны ихэнх эрчүүд ямар нэг юмнаас хоцорчих вий,  амьдрал хажуугаар урсан өнгөрч байна гэж харамсахаа больдог.
Сөрөг тал:
Олон эмэгтэйчүүд амьдралаа төгс төлөвлөхийг хичээдэг. Юуны түрүүнд  боловсрол эзэмшиж, амьдралд байр сууриа олсны дараа  үр хүүхэдтэй болно гэж төлөвлөдөг. 30 настай эмэгтэй хүүхэдтэй болох нь 20 настай эмэгтэйтэй харьцуулахад хоёр дахин удаан болно. Мөн 35 болон түүнээс дээш насанд олсон хүүхэд хромсомын өөрчлөлттэй байх нь элбэг. Энэ тохиолдолд 190 хүүхдийн нэг нь хромсомын өөрчлөлттэй төрдөг аж . Мөн энэ насны эмэгтэйчүүд хийсвэр хагалгаа хийлгэх элбэг байдаг. Энэ нь тэдний бие мах бодь болон эмчид итгэх итгэлгүй болдогтой холбоотой.

40- өөс дээш нас
Энэ насанд хүүхэдтэй болох нь маш онцгой явдал. Зарим бүсгүйчүүд оройтсон ч  хүүхэд төрүүлэхээр шийдсэн байдаг. Тэд хэнз хүүхэдтэй болохыг эртнээс хүсэж, бэлтгэлээ базаадаг аж.
Сөрөг тал:  
Бүх эмч нар 40-өөс дээш насанд хүүхэд төрүүлэхийг эрсдэлтэй гэж үздэг. Энэ насанд жирэмслэх магадлал маш бага төдийгүй,  хүүхэд хромсомын өөрчлөлттэй төрөх магадлал маш өндөр болно. Ийм насанд эх болсон эмэгтэйчүүд цочролд орж хямрах нь элбэг.  

KimaWorld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж