Монгол-Тайванийн бизнес эрхлэгчид зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Монгол-Тайванийн бизнес эрхлэгчид зөвлөлдөнө

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хот дахь Тайванийн төлөөлөгчийн газар хамтран Монгол-Тайванийн бизнес уулзалтыг есдүгээр сарын 18-ны 10.30 цагт МҮАХҮТ-ын 404 тоотод зохион байгуулахаар болжээ. Бизнес уулзалтаар Тайванийн  авто сэлбэг хэрэгсэл, супермаркет, хүнсний зах, газрын тосны бүтээгдэхүүн бизнес эрхлэгчид, хот тохижилтын болон барилгын засвар үзүүлдэг компаниуд оролцох гэнэ. Монголын талаас бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д хандан, энэхүү уулзалтад оролцох боломжтой бөгөөд бүртгэл эхэлсэн юм байна. Энэ нь хоёр орны бизнес эрхлэгчдийг ажил хэргийн төвшинд холбох, санал, туршлага солилцох боломжийг олгох ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж