Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу өчигдөр буюу лхагва гаригт дэлхийн хамгийн гоёмсог даашинзтай бүсгүйгээр шалгарчээ. Оскарын шагналт 40 настай үзэсгэлэнт бүсгүй өөрийн оролцсон ёслол бүртээ хамгийн чамин тансаг даашинзуудаар гоёж олны анхаарлыг ихээхэн татдаг гэнэ. Холливуудын нэрт оддоос хамгийн гоёмсог даашинзтай бүсгүйг People сэтгүүлээс ийнхүү шалгаруулсан байна. Түүний энэхүү гоёмсог даашинзны сонголтод хамгийн их нөлөөлдөг хүн нь түүний дизайнер аж. People сэтгүүлийн хамгийн сайхан дааашинзтай дөрвөн бүсгүйгээр нэгд жүжигчин Гвинет Пэлтроу, хоёрт жүжигчин Жессика Алба, гуравт дуучин Рианна, дөрөвт Австралийн супер модель Миранда Керр нар шалгарчээ. People сэтгүүл энэхүү шалгаруулалтаа интернэтээр хамгийн олон санал авснаар нь ийнхүү шалгаруулсан байна.
Э. Анхтуяа