“Оюутолгой” компани захирлаа сольжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” компани захирлаа сольжээ

“Оюутолгой” компанийн Уурхайн
үйлдвэрлэл хариуцсан захирлаар
Sato
Jack
энэ сарын 10-наас шинээр томилогджээ. Урьд нь уг албан тушаалд Matthew Gili ажиллаж байсан
юм. Шинээр томилогдсон
Sato
Jack-
ийн тухайд Оюутолгой төслийн ил уурхай, баяжуулах фабрик, дэд бүтэц зэргийг
хариуцан ажиллах юм байна. Мөн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны
хэлтсүүдийг ч хариуцах аж.
Sato
өмнө нь “Рио Тинто”-д 17 жил ажилласан туршлагатай бөгөөд ажлын гараагаа
Брисбен, Токиод төвтэй

Energy Group-
ээс эхлүүлж байжээ. “Рио Тинто”-гийн Австралийн Пилбара
дахь төмрийн хүдрийн үлэмж баялаг бүхий хэсэгт ханган нийлүүлэлт, аюулгүй
ажиллагаа зэргийг хариуцан ажиллаж байсан өргөн туршлагатай аж.Тэрбээр
Токиогийн их сургуулийн эдийн засгийн бакалавр зэрэгтэй.

Өмнө нь уг албан тушаалд ажиллаж байсан Matthew “Оюутолгой”-н Дэд
ерөнхийлөгчөөр томилогджээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж