Намрын найр наадам үргэлжилсэн өдрүүдэд луу жилдээ азтай одтой байсан аавын хөвгүүд хийморь юугаа сэргээн өөр өөрсдийн наадмыг нутаг усандаа ээлжлэн хийсээр байгаа. Эдгээр наадмын үргэлжлэл болж Монгол улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын нэрэмжит наадмыг унаган нутгийнхан нь хийх гэж байна.
Энэхүү хүндэтгэлийн баяр наадам маргааш (09.14) Булганд зохион байгуулагдах бөгөөд их нас, соёолон, дааганы уралдаантай. Мөн хүчит 128 бөх барилдах юм байна.
А.ЭНХЖИЛ
Эх сурвалж: www.todmagnai.mn