Олимпийн хос медальтны найр маргааш болно

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Олимпийн хос медальтны найр маргааш болно

Лондонгийн олимпийн татамигаас мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмын хошой медальтан болж, нутаг нэгтнээ баярлуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам энэ сарын 14-нд буюу маргааш Булган аймагт болох гэж байна. Монголын спортын түүхэнд анхны олимпийн хос медальтан болсон түүний найр Булган аймгийн Сайхан сумын нутаг Өрөмийн нуурт болох нь ээ. Наадамд хүчит 128 бөх барилдаж, гурван насны морьд уралдаж, сурын харваа болон шагай харваа зэрэг тэмцээнүүд зохиогдох юм байна. Мөн сайхан морьтон, сайхан монгол дээлтэн шалгаруулж, дэмбээ наадам хийн сайхан айрагтай айл хотол, айраг уух тэмцээн гээд олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохиох гэнэ. Түүнчлэн Булган аймгийн нутгийн зөвлөлөөс нутгийн хүү олимпийн хос медальтнаа мянган цагаан хониор мялаах бол тус аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас Н.Түвшинбаярыг 30 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах  гэнэ.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж