ХасCup 2012 Гольфийн нээлттэй тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

ХасCup 2012 Гольфийн нээлттэй тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө

ХасБанкнаас Монголын Гольфийн Холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг XacCup-2012 Гольфийн Нээлттэй тэмцээн 2012 оны 9 дүгээр сарын 8-ны Бямба гарагт Тэрэлж дэх “Chinggis Khaan Country Club” гольфийн талбайд  5 дахь удаагаа амжилттай явагдаж өнгөрлөө.

Энэ жилийн тэмцээнд гадаад дотоодын 70 гольфчин оролцсон бөгөөд Медалист, Handicap, хамгийн хол, хамгийн ойр цохилт, Шилдэг эмэгтэй тоглогч гэсэн 9 төрөлд шилдгүүдийг шалгаруулж цом, мөнгөн шагналаар байллаа. Сонирхогчдын хүрээгээ жил бүр тэлж буй, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан энэхүү спортын тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой боллоо.

Нийт 4 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний ялагчаар Д.Өлзийдэлгэр 77 оноогоор шалгарч нэг сая төгрөг болон ХаcCup цомын эзэн болсон бол хоёрдугаар байрыг Баяраа 81 оноогоор, гуравдугаар байрыг 82 оноотой Мөнхбаатар нар эзэлсэн юм. Харин эмэгтэй тамирчдын шилдэгээр Ча Жун Сук 92 оноогоор шалгарсан байна. Handicap төрөлд -3.6 оноотой Сонин нэгдүгээр байр, Чой Жон Мин -2 оноогоор хоёрдугаар байр, PAR үнэлгээтэй Оюунболд гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Н.Цогтоо 350 метр цохиж, хамгийн хол цохисон гольфчин болсон бол, Ганбаяр нүхэнд 83 сантиметр буюу хамгийн ойрхон цохисон гольфчин болж, зохион байгуулагчдын урамшууллыг хүртсэн. 

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  “XacCup” нээлттэй тэмцээн нь тогтмол оролцдог тамирчид, сонирхогчидтой болсон ба тамирчдын ур чадвар жил ирэх тутам сайжирч байгаа нь энэ спорт манай оронд хөгжиж байгаагийн тод илрэл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж