“Алтай түншлэл-2012” үзэсгэлэн худалдаа болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

“Алтай түншлэл-2012” үзэсгэлэн худалдаа болжээ

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрт тусгагдсан зорилтыг эрчимжүүлэх, сум аж ахуйн нэгжийн нэрийн бүтээгдэхүүнийг бий болгох, аж ахуйн  нэгж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх  зорилгын хүрээнд энэхүү үзэсгэлэн худалдааг ес дэх жилдээ зохион байгуулжээ. ”Алтай түншлэл-2012” үзэсгэлэн худалдаанд Говь-Алтай, Завхан, Ховд, Архангай аймгуудын 152 бизнес эрхлэгч оролцож  11.6 сая төгрөгийн 54 захиалга хэлцэл хийгдлээ. Үзэсгэлэнд нийт 300 гаруй нэр төрлийн 151 сая төгрөгийн бүтээгдэхүүн оролцож, хоёр өдөрт 93.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь үзэсгэлэнд оролцсон нийт бүтээгдэхүүний 62.1 хувь болж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад борлуулалтын орлого 7,7 хувиар нэмэгдсэн байна. Үзэсгэлэн худалдааны бүтээгдэхүүнийг экологийн цэвэр, хамгийн их эрэлттэй, шилдэг сав баглаа боодол, хүнсний, хөнгөн үйлдвэрийн, газар тариалагийн нийтийн хоолны, сүү цагаан идээний, гар урлалын, хоршооллын, өрхийн, оны шинэлэг зэрэг 20 үзүүлэлтээр шилдгүүдээ шалгаруулж тус бүрт нь гурван байр эзлүүлж нийт 60 бүтээгдэхүүнд шагнал олгосон байна. Энэ удаагийн Гранпри шагнал цом өргөмжлөлийг “Баярт олон” ХХК-ны хиаман бүтээгдэхүүн хүртлээ.

Ш.Цоодол /Говь-Алтай/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж