“Аравт” киноны хөгжмийн бүтээлүүд Улсын циркийн тайзнаа 10 сарын дундуур эгшиглэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Энэ удаагийн тоглолт хэд хэдэн онцлогтой.
Монголын хөгжмийн түүхэнд киноны хөгжмийн бүрэн хэмжээний тоглолт болж байсангүй. Мөн 70 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркесортой тоглох гэж байгаа нь нэгэн ололт юм. Б.Чинбат өөрөө тус оркестрын удирдаачаар ажиллах гэж байгаа нь хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа хэрэг юм.
Тус тоглолтонд Улсын филармоны оркестр, Дуурийн хоор, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдааны гранпри шагналт морин хуурч Д.Шинэцог, Ятгын хатан хаан хэмээн нэрлэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцоно.
Б.Чинбатын “Аравт”-ын хөгжмийн талаар судлаачид “Мандухай сэцэн хатан” киноноос хойших түүхэн киноны хамгийн шилдэг хөгжмийн нэг болжээ хэмээн үнэлсэн байдаг.