Энэ хүн бол хөгжмийн зохиолч “Сахал” Пүүжээ. Энэ хүнийг “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг үе үеийнхний дурсамж юуг хөглөсөн аялгуу сайхан дуугаар нь мэдэхээс гадна урлагийн хүрээнд Монголын ууган аранжировшикуудын нэг, шилдэг төгөлдөр хуурч, олон сайхан шавьтай хүн гэдгээр нь хүндэлж дээдэлж явдаг байна.
Монголын хамгийн анхны цомог болох Б.Сарантуяагийн “Зүүдний говь”, “Камертон”-ы эхэн үеийн цомгуудаас түүний аранжировкууд болон олон аялгууны нийцлийг сонсож болно. “Никитон”-ы Баачка, “Камертон”-ы дөрвөл, Сэрчмаа нарт хөгжмийн цагаан толгойг заасан хүн гэхээр Монголын рок попод өөрийн томоохон орон зайтай хүн гэдэг нь харагддаг. Монголын хамгийн анхны төгөлдөр хуурын аялгуу бүхий “Love songs-1, 2” цомгууд нь хөгжмийн түүхэнд тодоор бичигддэг. Энэ дөрвөн өнгө бүхэн энэ сарын 21-нд УБ Паласын тайзнаа ганцхан удаа эгшиглэх гэж байна.