Америкийн “The Weinstein” кино компани “Killing Them Softly” киногоороо ирэх арваннэгдүгээр сарын 19-30-ны хооронд болох Торонтогийн кино фестивальд оролцох тухайгаа өнөөдөр албан ёсоор мэдэгджээ.
Найруулагч Эндрью Доминикийн найруулсан адал явдалт уг кинонд холливудын нэрт жүжигчин Брэд Питт тоглосныг кино сонирхогчид андахгүй билээ.
Мөн нэрт жүжигчид болох Николлас Кейж болон Жон Кусак нар тоглосон юм. Дэлгэцэнд гараад удаагүй байгаа энэхүү уран бүтээл нь кино шүүмжлэгчдийн магтаалын үгийг харамгүй сонссон нь энэхүү наадамд оролцох түлхэц өгчээ. Түүнчлэн “Killing Them Softly" кино өнгөрсөн тавугаар сард Францын Канн хотноо болсон Каннын кино наадамд мөн оролцсон юм.
Э.АНХТУЯА