Хүнсний бүтээгдэхүүнээр “Beatles” бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Хүнсний бүтээгдэхүүнээр “Beatles” бүтээжээ

Их Британий “Beefeater Grill” ресторанаас үйлчлүүлэгчиддээ бэлэг барихын дашрамд алдарт “Beatles” хамтлагийн” Abbey Road” студид анх дуугаа бичүүлсний 50 жилийн ойд зориулан  хүнсний бүтээгдэхүүнээр бүтээл туурвидаг Паул Бэкэрт тус хамтлагийн Эбби-Роуд зам хөндлөн гарч байх үеийн алдарт зургийг тус рестораны цэсэн дэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан хийж өгөх санал тавьжээ.

Энэхүү сонирхолтой саналыг Паул Бэкэр дуртайяа хүлээн авч “Beatles” хамтлагийн зургийг хүнсний бүтээгдэхүүнээр дүрслэх ажилдаа орсон байна.

Тэрбээр зайдас, гахайн мах, өндөг, улаан лооль, гурилан бүтээгдэхүүн, хайрсан бин, шарсан талх, жимс, эрдэнэ шиш зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн ашиглан “Beatles” хамтлагийн зургийг амжилттай хийж дуусгажээ. 

Түүнд энэхүү бүтээлээ хийхэд гурван хүн тусалсан бөгөөд нийт дөрвөн өдрийг зарцуулсан байна. Мөн тэрбээр уг бүтээлээ туурвихдаа хэсэг бүрийг маш нарийн бодож хийсэн ба ялангуяа тус хамтлагийн гишүүн Пол Маккартнигийг хийхдээ түүний хатуу баримталдаг цагаан хоолны дэглэмд гол анхаарлаа хандуулжээ.

Харин хамтлагийн бусад гишүүн болох ахлагч, дуучин асан Жон Ленноныг өндгөөр, бөмбөгчин Ринго Старрыг гахайн махаар, гитарчин Жорж Харрисоныг зайдасаар урласан байна.

Паул Бэкэр нь өмнө нь Кембрижийн гүн, Хунтайж Уильям болон Кэтрин Миддлтоннарын Букингемийн ордны тагтан дээр үнсэлцэж буй зургийг, Их Британийн улс төрч Уинстон Черчиллийн энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж буй зургийг, Их Британийн хатан хаан II Элизабетаг 1953 онд хаан ширээнд залсан ёслолын зураг зэргийг хүнсний бүтээгдэхүүнээр хийж байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж