Орц: 6 порц
Дээр нь:
- 50 гр зөөлрүүлсэн масло
- 50 гр бор сахар (light brown sugar)
- 7 зүсэм ананасны компотны жимс, шүүс (кексэнд)
Кексэнд:
- 100 гр зөөлрүүлсэн масло
- 100 гр нунтаг сахар (golden caster sugar)
- 100 гр хөөлгөгчтэй нунтаг (self-raising flour)
- 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
- 1 амттаны халбага ваниллины охь
- 2 ш өндөг
Бэлтгэх нь:
Зуухаа 180 градуст халаана. Дээр нь орох маслоо сахартай холин холигчоор хөөсөртөл хутгана. Бэлтгэсэн бэлдмэлээ 20-21 см дугуй хэвэнд хийн тэгшлэнэ. Шүүсэн ананасаа байрлуулна.
Кексний орцуудаа 2 амны халбага компотны шүүстэй холиж нийцүүлнэ. Хэвэндээ хийгээд мөн дээд талыг тэгшлэн халаасан зуухандаа хийгээд кексийг болтол 35 минут шарна. Кексээ гаргаад хэвэнд нь 5 минут хөргөөд урвуулан сервислэх тавган дээрээ гаргаад халуун бүлээнээр нь зүсэн таваглаад нэг халбага зайрмагтай сервислэнэ.
Эх сурвалж: http://gal-togoond.blogspot.com/