Тэдний танилцуулсан багц бүтээгдэхүүнд гэр бүлийн гишүүн бүрт зориулсан өөр өөрийн онцлог бүхий Kobo Glo, Kobo Mini, Kobo Touch, Kobo Arc нэртэй e-reader-үүд багтаж байгаа юм байна.
Kobo Glo нь хамгийн сүүлийн үеийн дэлгэцийн технологи болох ComfortLight-ыг ашигласан 6 инчийн хэмжээтэй дэлгэцтэй, хар, цагаан, ягаан, цэнхэр болон мөнгөлөг гэсэн өнгөний сонголттой. Үнийн хувьд 129,99 ам.доллар.
Kobo Mini нь 5 инчийн E Ink дэлгэцтэй. Хар болон цагаан өнгөний сонголттой. 79,99 ам.долларын үнэтэй.
Kobo Touch нь бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй. Долоон орны хэл дээр ашиглах боломжтой. Үнийн хувьд 99.99 ам.доллар.
Kobo Arc нь 7 инчийн дэлгэцтэй, Android 4.0 үйлдлийн системтэй таблет юм. 1.3 мегапиксел камертай, цагаан болон хар өнгөний сонголттой.
Үнйин хувьд багтаамжаасаа хамаараад 199.99 -249.99 ам.долларын үнэтэй худалдаалагдах юм.
Kobo-гийн эдгээр багц бүтээгдэхүүнүүд арваннэгдүгээр сараас боруулагдаж эхлэх гэнэ.