Ширэн бээлийтнүүд хос хүрэл хүртжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд хос хүрэл хүртжээ

Өнгөрөгч долоо хоногт Тайвань улсад өсвөрийн аварга шалгаруулах “Сити кап” олон улсын боксын тэмцээн болсон. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд М.Нандинцэцэг нутгийн тамирчин Пин мэнг чентэй тулалдаж ялагдсанаар хүрэл медалийн болзол хангажээ. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Ананд тус жингийн аварга болсон Япон улсын тамирчин Кенжи Фужитаад ялагдаж хүрэл медаль авсан байна.

Тус тэмцээн хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 12 орны 60 гаруй тамирчин оролцжээ. Харин манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин тулалдсан юм. Тамирчдыг Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн дасгалжуулжээ. Тэмцээн эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн жинд болсон юм.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж