Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалт эхэллээ

2012 оны 9 дүгээр сарын 13-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монголын өргөмжит консулуудын 8 дугаар зөвлөлдөх уулзалтын нээлтийн ажиллагаа 9 дугаар сарын 13-ны өдөр ГХЯ-нд болж гадаадын 18 оронд суугаа 20 гаруй өргөмжит консул оролцов.

Өргөмжит консулууд хоёр жил тутамд болдог зөвлөлдөх уулзалтаараа тодорхой асуудлыг хөндөж хэлэлцдэг уламжлалтай бөгөөд 2009 оны уулзалтаар “Гадаад харилцааг эдийн засагжуулах” нь сэдвийн хүрээнд хуралдсан бол  энэ удаагийн уулзалт  “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжил” сэдвийн хүрээнд болж байна.

Уулзалтанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Сүхболд, Бодлого, төлөвлөлт, судалгааны газрын захирал Г.Батжаргал нар Монгол Улсын төр, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлогын шинэ үзэл баримтлалын талаар тодорхой мэдээлэл өгсөн бол  Хөдөлмөрийн яамны ажилтан Н.Галцог, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ганцэцэг, Монгол Улсын Бүгд Найрамдах Итали Улсын Милан хот дахь өргөмжит консул Цэвэгдоржийн Гантуяа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот дахь өргөмжит консул Пак Жон Жин, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс дахь өргөмжит консул Насрин Фатима Авал нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Манай улс 1992 онд Гонконгийн иргэн Квок Шүмин-ийг монголын анхны Өргөмжит консулаар томилон ажиллуулснаар энэхүү албыг ашиглах болсон. Өнөөдөр дэлхийн 37 орны 60 иргэн Монголын өргөмжит консулаар ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж