МҮОНРТ-ийн дарга нарыг удахгүй томилно

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн дарга нарыг удахгүй томилно

МҮОНРТ гэж “олон нийт”-ээр овоглосон мөртлөө төсвийн хөрөнгөөр санхүүжиж, төрд үйлчилдэг, үнэн хэрэгтээ олон нийтээсээ тасарчихсан нэг байгууллага байдаг. Түүнийг “Олон нийтийн зөвлөл” нэртэй ч бас л улс төрийн нам хүчнээс томилгоо аваад очсон хэсэг бүлэг хүмүүс “хууль  ёсоор” удирдаж шийдвэр гаргасаар зургаан жил байна.
Саяхан тус зөвлөл хуралдаж, МҮОНРТ-ийн Хэрэг эрхлэх газрыг зургаан жил удирдсан хуучин даргыг нь дахиад гурван жилээр улираагаад томилчихлоо. Хэрэг эрхлэхийн дарга нь ч бас Радио, Телевизийн даргаа нараа томилохоор тендер маягийн зүйл шалгаруулах тухай өнгөрөгч долоо хоногт хэвлэлд зар гаргаад амжсан. Тендер шалгаруулах болзолдоо “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулж ирэх” гэх мэтийн зүйл шаардсан боловч ажлын долоо хоног хүрэхгүй хугацаа тавьсанаас үзвэл шинээр томилогдох дарга нарын нэрс урьдчилаад тодорчихсон байх магадлалтай.
Мэдээлэлд ойр эх сурвалжийн хэлснээр Монгол телевизийн даргаар ETV гэх хувийн телевизийн захирал н.Даваабаяр, Радиогийн даргаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Ч.Куланда нарын нэр энд цохиж яваа сурагтай. Хууль зааснаар ХЭГ-ын дарга эдгээр нөхдийн нэрийг МҮОНРТ-ийн дэргэдэх Олон нийтийн зөвлөлд танилцуулж батламжлуулах ёстой. Энэ хурлын товыг өнөөдөр хуралдуулахаар зарласан байна.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж