Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Чи ямар хүн бэ?

ЗАН БАЙДАЛ

Энэ ордод төрсөн хүн гоёмсог аятайхан төрхтэй,
хөнгөн саруул ухаантай. Тэр бусдыг хайрлах чадвартай. Жинлүүр маш
хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг. Гутрал гуниг, баяр баясгалан
тохиолдоход ихээхэн нухацтай философ ханддаг тул асуудлыг зөв шийдэж
чаддаг. Бүр түүнд өвчин, зовлон ирсэн ч амьдралаа зохицуулдаг.

Жинлүүр нь агаар махбодьтой бөгөөд энэхүү агаар нь –
хүйтэн, тайван, төвлөрсөн ба ямагт учиртай, үнэмшилтэй.

Тэр оюун ухаан ихтэй мөртлөө гайхалтай гэнэн хүн.
Олон Цагаар ярьж чадна тэгэхдээ бас бусдыг ч сонсоно. Жинлүүр бол
идэвхитэй хүмүүс боловч ямар нэгэн юмыг яаруу хийдэггүй.

Тэр Жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ.
Тэр ямагт тэнцвэр, зөв газар, хэрэгтэй үг зэргийг хайдаг. Жинлүүр бол
хэмжээний тэмдэг тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж