“Үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар” зэрэг киногоор олны танил болсон
жүжигчин О.Долгорын охин энэ жил сургуулийн босго алхжээ. Тэрбээр 10
жилийн сургуулиа Эрдэнэт хотод төгссөн бол 2006 онд КУДС-ийг жүжигчин
мэргэжилээр төгссөн аж. Улмаар сургуулиа төгсөөд охинтой болж, гэр
бүл зохиосон гэдэг. Харамсалтай нь түүний нөхөр нь ажил, мэргэжлийг нь
ойлгоогүйн улмаас тусдаа амьдрах болсон байна. Харин тэрбээр одоо
О.Долгор "Өдөр өдрийн нар" олон ангит киноны мэс заслын эмч залуугийн
дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Чинзоригтой хуримаа хийгээд амьдарч
байгаа аж. Дашрамд дурьдахад сургуулиа төгсөөд гурван жилийн хугацаанд
уран бүтээлийн ажлаа хийгээгүй гэнэ. Учир нь хүнд өвчнөөр өвдөөд
эмнэлгээр нэлээд явсан бөгөөд эцэст нь өөрийнхөө дотоод хүчээр өвчнөө
ялан дийлсэн гэдэг. Түүнчлэн тэрбээр өөрийгөө аливаад няхуур,
тэвчээртэй, бэрхшээлийг даван туулах дотоод хүчтэй хүн гэж тодорхойлдог
байна. Түүний хувьд анхны хайр, анхны үнсэлт, анхны болзоо 10 жилд
байхад нь тохиолдож байжээ.

Х.Өнөр
Эх сурвалж: http://www.mminfo.mn/
Эх сурвалж: http://www.mminfo.mn/