
“America"s Next Top Model” шоуны шүүгч, өдгөө 38 настай тэрбээр “Fashion Week”-т 24 настай залуухан амрагтайгаа очсон аж.
Дайчин, хөдөлмөрч гэдгээрээ загварын ертөнцийнхөнд үнэлэгддэг Тайра удахгүй өөрийн компаниа байгуулах гэнэ.
Түүнийг компани байгуулах эсэхийг сонирхож байгаа хүн олон бий ч тэрбээр энэ талаар тодорхой мэдээллийг өгөөгүй юм байна.
Гэсэн хэдий ч Харвардад бизнесийн чиглэлээр боловсрол эзэмшсэн тэр цаашдаа ямар салбарт хүч үзэх нь олны анхаарлыг ихээн татаж байгаа бололтой.
Э. Анхтуяа

