Орос улс дэлхийн хамгийн том цөмийн мөс хагалагч онгоцыг бүтээж байгаа хэмээн Английн цөмийн эрчим хүчний шинжээчдийн хорооноос мэдээлжээ. Дэлхий дээр хамгийн том гэгдэх энэхүү онгоцоор Арктикийн болон Сибирийн гүнд хүртэлх хөлдөж тогтсон мөсийг хагалах бүрэн боломжтой юм байна. Одоогийн байдлаар Орос улс цөмийн эрчим хүчээр ажиллах том оврын ганц л мөс хагалагч онгоц бүтээх аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр LK-60 нэртэй энэхүү мөс хагалагч онгоцны ажлыг өнгөрсөн наймдугаар сарын 23-наас эхлүүлсэн байна. Оросын “Бальциский Завод”-д үйлдвэрлэж байгаа 173 метрийн урттай, 34 метрийн өргөн LK-60 мөс хагалагч онгоцны ажил 2017 онд дуусна хэмээн албаныхан төлөвлөжээ. Түүнчлэн энэхүү онгоц ашиглалтад орсноороо олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн шинжээчид үзэж байна. Дэлхийн газрын тосны ихээхэн нөөцтэй гэгдэх Арктикийн далайд урьд өмнө нь иймэрхүү томоохон хэмжээний мөс хагалагчийг ашиглаж байгаагүй аж. Орос улс цөмийн мөс хагалах арвин туршлага, хүчтэй флоттой бөгөөд LK-60 онгоцыг бүтээснээрээ энэ удаа ч мөн анхдагч болох гэнэ.
Э. Анхтуяа