Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж ном хурлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж ном хурлаа

Дорнод аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хэлмэгдэгсдийн өдөрт зориулан Данригданжаалин хийдтэй хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна. 1937-1939 оны хилсээр хэлмэгдсэн хүмүүст зориулан ганжуур, данжуур их хөлгөн судрыг хурж, 108 зул бадраах ёслол болжээ. Мөн Гүсэн тугийн мандал өргүүлэн Цогчин хуруулж буян хишгийн ном, ерөөл айлтгасан байна. Улсын хэмжээнд 30 гаруй мянган иргэн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг аж. Харин Дорнод аймагт 3000 гаруй иргэн хэлмэгдсэн байдгаас 1520-иод иргэнд нэг тэрбум  250 сая төгрөг олгоод байгаа юм байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж