Робби Уильямс шинэ уран бүтээлээр бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Робби Уильямс шинэ уран бүтээлээр бэлэг барив

1990-ээд онд дэлхийг байлдан дагуулж байсан Их Британий поп урсгалын “Take That” хамтлагийн гишүүн, дуучин Робби Уильямс 2006 оноос хойш өөрийн соло уран бүтээлийг гаргах болсон билээ. Ийнхүү ганцаараа уран бүтээлээ хийж эхэлсэн нь түүний хувьд амжилт авчирсан. Энэ удаад тэрээр “Candy” нэртэй нэгэн шинэ цомгоо худалдаанд гаргах гэж байгаа юм. Шинэ уран бүтээл нь сонсогчдыг байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байгаа аж. Харин тэр өнгөрсөн мягмар гаригт 2300 хүнээр дүүрсэн “Leeds Academy”-д оролцож, өөрийн бүтээлээ фенүүддээ хүргэсэн байна. Тэрбээр уг тоглолтод шинэ уран бүтээл болох “Candy” болон “Losers” гэсэн хоёр уран бүтээлээ хүргэсэн байна.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж