
Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын туслах найруулагч П.Урнаа нар ажиллаж байгаа ажээ. Тоглолтонд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ. Түүнчлэн МУАЖ Д.Самбуу, МУГЖ Д.Даваахүү нар ая дуугаа өргөх бөгөөд үндэсний хөгжмийн “Алтан ураг”, “Хамаг монгол”, “Гэерэг” зэрэг хамтлагууд МУГЖ Т.Баяраатай хамтран тоглох гэнэ. Удирдаачаар Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллах гэнэ.
Э.Мөнх
Эх сурвалж: www.mminfo.mn