Хошин урлагийн акулуудын нэг жүжигчин Амбий тайзны шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэй эргэн уулзлаа. Түүнийг үзэгчид инээдмийн кино, бүтээлүүдээр нь илүүтэй мэднэ. Тэгвэл энэ удаад тэрбээр инээлгэх бус эсрэгээрээ уйлуулдаг болсон гэнэ шүү. Учир нь саяхан ДБЭТ-т нээлтээ хийсэн “ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжигт тэрбээр үзэгчдийг байлдан дагуулж, сэтгэлийн чавхдасыг нь хөндөн нулимс дүүрэн нүдтэй үдэх болжээ. Тайз, дэлгэцнээ чамгүй олон дүрийг бүтээсэн түүнийг “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжигт шидтний дүрээр хүлээн авсан үзэгчид түүний жүжиглэлтийн гайхалтайг дуу нэгтэйгээр магтаж байсан шүү.
Г.ДАША