Шог зураг зурсных нь төлөө баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Шог зураг зурсных нь төлөө баривчилжээ

Энэтхэгийн шог зураач Асим Триведи хахуулийн эсрэг аянд нэгдэж шог зураг зурсныхаа төлөө Мумбай хотын шоронд хоригджээ. Хууль сахиулагчид түүнийг Энэтхэгийн Үндсэн хууль болон үндэсний далбааг доромжилсон шалтгаанаар ийн хориод байгаа аж. Харин тус улсын хэвлэл мэдээлэл болон судлаач, шүүмжлэгчид энэ асуудалд ихэд эгдүүцэж хуулийнхан буруу шийдвэр гаргасан гэж үзэж буй юм байна.

Тухайлбал Энэтхэгийн Хэвлэлийн зөвлөлийн дарга Маркандэе Катжу “Хинду” сонинд өгсөн ярилцлагадаа “Асим Триведи ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Харин ч түүнийг баривчилсан үйлдэл нь хууль бус. Улстөрчид энэ мэт шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй юм бол төрийн дээд албан тушаалд суух ямар хэрэгтэй юм бэ” гэжээ.

Б.Цацралт
"Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж