Увсын хоёрыг шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Увсын хоёрыг шүүх хурал өнөөдөр болно

Увс аймагт МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдоод байгаа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх асуудлыг өнөөдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэх юм байна. Тэд парламентийн сонгуулийн үеэр мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авсан нь баримтаар нотлогдсон юм. Тодруулбал,  Увс аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа Ч.Хүрэлбаатар,  Б.Чойжилсүрэн  нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан  хүмүүс иргэдэд 50-100 мянган төгрөг тарааж байсныг тус  аймгийн “САМА ТВ” цацсан юм.

Л.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж