
Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сумдын байгаль хамгаалагч, анчдад Ан агнуурын хуулийн мэдлэг олгох сургалт явуулж эхэлжээ. Монгол Улсын Ан агнуурын болон Амьтны аймгийн тухай хуулиуд энэ жилээс шинэчлэгдэн Амьтны тухай хууль нэртэйгээр мөрдөгдөж эхэлсэн байна. Ан амьтны тухай дээрх хуулиудыг нэгтгэснээр биологийн төрөл зүйлс ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар нэгдсэн цогц бодлогыг шийдэж өгсөн юм байна. Гурав хоног үргэлжлэх уг сургалтыг WCS олон улсын байгууллага санхүүжүүлж байгаа бөгөөд Баянтүмэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын иргэд хамрагдах юм байна.
Э.САР