Э.Батшугарын сүйт бүсгүй!

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Э.Батшугарын сүйт бүсгүй!

Үргэлж анхдагч байдаг “Гранд” сэтгүүл өнгөрсөн дугаараараа экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын сүйт бүсгүй Т.Дариймааг танилцуулсан.

Өдгөө 25 настай, Бентлигийн их сургууль дүүргэсэн,орос, англи, төвд хэлтэй, сургууль дүүргэснийхээ дараа банкны салбарт ажиллаж байсан, Швейцарь-Монголын Худалдааны тэнхим гэгчийг 2010 онд Луганод байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажилласан, “Ремиф” компанийн захирал. Ийм товч бөгөөд тодорхой намтартай Э.Батшугарын сүйт бүсгүйг Т.Дариймаа гэдэг. Аав Төмөр нь “молекул” Батж.Батбаяртай хамтран “Гутал” ХК-ийн хувь эзэмшдэг манай нууцлаг бизнесмэн хөрөнгөтнүүдийн нэг юм байна. Сүйт бүсгүй Т.Дариймаагийн тухайд тун ч өндөр боловсролтой, хэл устай залуу бизнесмэн хатагтай. Америкт дээд боловсрол эзэмшсэн бөгөөд АНУ-ын “Голден Сакс” хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байхдаа ХХБ-ны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан ажиллуулж байсан дэлхийн хэмжээний чадалтай боловсон хүчин. Ноён Э.Батшугараас цөөн насны эгчмэд энэ бүсгүй ирээдүйн хадам аавыгаа хэрэгт татагдахад гадаад дахь ажил, албан тушаалаа орхин экс ерөнхийлөгчийн төлөө Олон улсын хүний эрхийн хороо хүртэл гадныхантай харьцаж, ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Толгой гэж алт болсон бүсгүй олон улсын карьераасаа бүрэн татгалзаж, бизнест ханцуй шамлалаа. Тэрээр цаг урлалаараа дэлхийд толгой цохидог “Hublot” брэндийг Монголд албан ёсоор оруулж ирээд байгаа бөгөөд өчигдөр буюу Лхагва гаригт Сентрал тауэрын 2 давхарт дэлгүүрийнхээ нээлтийг хийлээ. Тун ч нууцлаг, чимээгүй болсон тус дэлгүүрийн нээлтэнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “Монреимпекс”-ийн Р.Туяацэцэг, ГОК-ын Ч.Ганзоригийн бэр, “Ханбүргэдэй” их дэлгүүрийн эзэгтэй Энхзул, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Н.Тэмүүжин тэргүүтэй Монголын ихэс дээдсүүд хүрэлцэн иржээ. Ийн удахгүй Монголын нэр алдартай хосуудын тоог нэгээр нэмэх Э.Батшугар, Т.Дариймаа нар нэг нь улс төрд, нэг нь их бизнест хүч үзэхээр хэдийнэ хамтын амьдралын төлөвлөгөө гаргав бололтой. Тэдэнд амжилт, аз жаргал хүсье.

Эх сурвалж:www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж