Казахстаны нисдэг тэрэг үйлдвэрлэгч “Eurocopter Kazakhstan Engineering”
компани Монголд бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлох санамж бичигт гарын
үсэг зуржээ. Санамж бичигт тус компани Монголын талд EC145 нисдэг тэрэг
нийлүүлж, техник, үйлчилгээний зөвлөгөө өгөх бөгөөд, тусгай сургалт
явуулах аж. “Eurocopter Kazakhstan Engineering” компанийн худалдаа
хариуцсан захирал Карибая Аблезов “Манай компани “CIS”-ын EC145 нисдэг
тэргийг Узбекистан, Тажикстан, Киргизстан, Туркменистан, Беларусь,
Азербайжан зэрэг орнуудад нийлүүлэх эрхтэй цорын ганц үйлдвэрлэгч”
хэмээн ярьсан байна.

“Eurocopter Kazakhstan Engineering” компани
нь Франц-Германы “Eurocopter” болон Казакстаны “Kazakhstan
Engineering”-ийн хамтарсан компани аж. Тус компани нь жилд 12 нисдэг
тэрэг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Тэд ирэх зургаан жилд
бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг 30 хувиар өсгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.
Н.Энх