Фейсбүүк хүнд байдал орлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Фейсбүүк хүнд байдал орлоо

“Фэйсбүүк” сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Марк Цукерберг компанийх нь
хувьцаа унаж байгаад тун сэтгэл дундуур байгаа ажээ. Өнгөрөгч тавдугаар
сард хувьцаагаа арилжаалж эхэлснээс хойш үнэ нь анхныхаасаа хоёр дахин
унасан байна.

Тэрбээр Сан-Францискод болсон хурлын үеэр “Фэйсбүүк” компани персонал
компьютерээс илүүтэй гар утаснаас холбогддог хэрэглэгчдээс илүү их ашиг
олох болно гэжээ.

"Ирэх гурваас таван жилийн хугацаанд “Фэйсбүүк” гар утасны салбарт
хэрхэн зохицож ажиллах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн гол асуудал
болох юм” гээд “дөнгөж зургаан сарын өмнө л гэхэд бид утасны апликейшнд
зориулсан ямар ч сурталчилгаа гаргаж байгаагүй” гэсэн байна.

Энэ онд “Фэйсбүүк” iPhone болон Android систем дээр ажилладаг гар утаснуудад зориулсан апликейшнүүд гаргасан билээ.

Тэрбээр "Миний хийсэн болгон эвдэрдэг гэхдээ би тэдгээрийг маш хурдан засдаг юм” хэмээн хошигножээ.

“Фэйсбүүк” бол 950 сая хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ
юм. Харин тус компанийг удахгүй гар утас үйлдвэрлэнэ гэх шуугиан
тархжээ. Гэвч Цукерберг энэ мэдээлэлд няцаалт өгч, бидний хувьд гар утас
үйлдвэрлэх нь зөв стратеги гэж бодохгүй байна гэв.

Үүний зэрэгцээ “Фэйсбүүк”-ийн тэргүүн  хувьцаа унаж байгаагийн улмаас
шинээр ажилтан авах, хуучин ажилтнаа тогтоон барихад тун хүнд болсон
гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

“Фэйсбүүк”-ийн хувьцаа гарсан эхний өдөртөө 38 доллараар зарагдаж байсан
билээ.  Түүнээс хойш хувьцааны үнэ 49 хувиар буурч, өчигдрийн арилжааг
19,43 доллараар хаажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж