Google-ын нүдний шилтэй загварын тайзнаа алхав

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Google-ын нүдний шилтэй загварын тайзнаа алхав

Google  бодит болон хийсвэр ертөнцийг холбосон технологи бүхий "нүдний шил"-ээ өнгөрсөн хавар танилцуулсан билээ.

Уг шилийг зүүснээр та нүдний харааны орчинд нэвт харагдах дэлгэц дээр дүрслэлүүдийг харж, GPS газрын зураг, зам заах үйлчилгээ болон цахим шуудан, видео чат зэрэг үйлчилгээг хэрэглэг боломжтой болох юм.

Харин энэхүү шилийг Нью-Йоркийн загварын шоунд туршжээ. Уг шоунд оролцсон загвар зохион бүтээгч Diane von Furstenburg-ын хавар намрын коллекцийг Google-ийн нүдний шил зүүсэн загвар өмсөгчид танилцуулсан байна.

Мөн шоуны төгсөлд загвар зохион бүтээгч Diane von Furstenburg болон Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Sergey Brin нар уг шилийг зүүн тайзан дээр гарч иржээ.

Дашрамд сонирхуулахад, уг шилийг ирээдүйд 1500 орчим ам.долларын үнэтэй худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

 






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж