Хэрэв Хятадаас эрчим хүч худалдаж авах хэлэлцээ амжилтгүй болвол Оюутолгой төслийг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан станц барихаас өөр аргагүй. Гэвч цахилгаан станц барихад Оюутолгой төслийг төлөвлөсний дагуу 2013 оны эхний улиралд эхлүүлж чадахгүй болно гэж “Turquoise Hill” –ийн боссууд ярьж байгааг дээрх мэдээнд онцолсон байна.
Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах эхний алхам өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны долдугаар сард Өвөр Монголын өөртөө засах орны 220 кВт цахилгааны шугамтай холбохоор төлөвлөж байсан юм.
Гэрээлэгч талууд Оюутолгой төслийг Хятадын цахилгаан станцтай холбосон 87 км шугамыг барьж эхэлсэн. Гэвч эрчим хүч нийлүүлэх шугам барихаас өмнө гэрээ байгуулах шаардлага тулгарсан билээ.
Өнгөрсөн хугацаанд “Turquoise Hill” болон Рио Тинто групп Оюутолгой төслийн хайгуул, шинжилгээ, бүтээн байгуулалтад нийт таван тэрбум ам.доллар зарцуулсан багөөд энэ оны нэгдүгээр сард бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд 1.8 тэрбум ам.долларыг олон улсын томоохон банкуудаас зээлсэн байна.