“48 цаг”-ын бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

“48 цаг”-ын бүртгэл өнөөдөр дуусна

Кино бүтээгч, дэлгэцийн уран бүтээлд хүчээ үзэхийг хүсч, мөрөөддөг хэн бүхэнд боломж олгодог “48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадам ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Залуус өөрийн багаа бүрдүүлэн 48 цагийн дотор өгөгдсөн даалгаврын дагуу бэсрэг кино хийн уралддаг уг наадмын бүртгэл маргааш 18.00 цаг хүртэл үргэлжлэх нь ээ. Өчигдөр уг кино наадмыг зохион байгуулагчдийн зүгээс бүртгүүлсэн багууд болон сонирхож байгаа залуусын дунд техникийн хурал зарлан бэсрэг кино наадамтай холбоотой мэдээллүүдийг хүргэсэн юм. Монголд гурав дахь жилдээ болж буй бэсрэг кино наадам ирэх долоо хоногийн амралтын өдрүүд буюу энэ сарын 14-16-нд зохиогдоно. Заавал мэргэжлийн техник, тоног төхөөрөмж, жүжигчид гэж шаардахгүй учраас дэлгэцийн урлагт дурладаг, хүчээ үзэхийг хүссэн хэн бүхний өмнө “48 цаг” наадмын хаалга нээлттэй.

“48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадмын шилдгээр шалгарсан кино 2013  онд дэлxийн өнцөг булан бүрээс шалгарсан кинонуудтай хамт АНУ-ын Холливудад xүчээ үзнэ. Олон улсын наадмын шилдэг киног 5000 ам. долларын мөнгөн шагнал, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнахаас гадна Каннын олон улсын кино наадам “Cannes International Film Festival”-ын “Бэсрэг киноны булан”-д бүтээлээ толилуулах эрх авах юм.

“48 цаг  Монгол 2012” бэсрэг кино наадмыг  дараах  хуваариар зохион байгуулна.

    
Огноо

   
Цаг

   
Арга хэмжээ

   
Болох газар

2011.09.11

12.00

Техникийн хурал

Жүр үр төв дээр 3-р
хороололд

 
2011.9.13 

18.00

Бүртгэл дуусах

“Глоб  Интернэшнл” төрийн бус  байгууллагын  оффис

  2011.9.14

18.00

Сугалаа сугалах

“Жүр Үр” төв


Багууд  2011.9.14-ний оройны 19.00
цагаас 2011.9.16-ны оройны 19.00 цаг хүртэлх

48 цагийн хооронд  кино хийх

 

 2011.9.16

19.00

Багууд киногоо
хүлээлгэн өгөх

“Жүр Үр” төв

 

2011.9.20

11.00

Киноны үзлэг

Өргөө кинотеатр

2011.9.21

11.00

Киноны үзлэг

 2011.9.22

17.00

Шагнал гардуулах ёслол

 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж