9.11-ний дурсгалын музей барина

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

9.11-ний дурсгалын музей барина

Нью-Йоркт есдүгээр сарын 11-нд зориулсан дурсгалын музейн барилгын ажлыг сэргээжээ. Энэ талаар тухай эмгэнэлт ойн өдрийн өмнөх The New York Times сонины дугаарт өгүүлжээ. Барилгын ажлыг санхүүжилт болон хяналттай холбоотой маргаан байсан учир бараг нэг жилээр уг ажил зогссон байлаа.

Есдүгээр сарын 10-ны даваа гаригт Нью-Йоркийн захирагч Майкл Блумберг Нью-Йорк ба Нью-Джерси мужуудын захирагч Андрю Куомо, Крис Кристи нартай энэ талаар тохиролцож чадсан байв. Мужууд нь хамтран барилгын ажил явагдаж байгаа нутаг дэвсгэрийн хяналтыг хэрэхн хийх ба санхүүжилтийг яаж шийдэх талаар тохиролцжээ.

Хотын удирдлагын хэлснээр барилгын ажил аравдугаар сард эхлэн 2013 оны сүүлчээр дуусах ба музейг энэ жилийн ойгоор нээнэ гэж байлаа. Дурсгалын цогцолборын ажлыг 2006 онд эхлээд өнөөг хүртэл үргэлжлүүлж байгаа юм. Мөн “Эрх чөлөөний цамхагийн” барилгын ажил хийгдэж байгаа ба түүнийг 2013 оны сүүлчээр ашиглалтад авах ёстой гэнэ.

Цогцолбор нь 20 метрийн гүнд байрласан газар доорх музейтэй байх ба амь эрсэдсэн 3000 орчим хүний нэрс, эмгэнэлт явдлыг гэрчлэх эд зүйлс, 19 алан  хядагчийн гэрэл зураг тавигдах юм. Музей баригдаж эхлэхтэй зэрэгцэн олон тооны шүүмжлэл гарч байв. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн музейг газар дор хийхийн эсрэг байв. Одоо барилгын ажил нь 75 хувьтай байгаа музейд хувь хүмүүсийн хандивын 280 сая ам.доллар, улсын төсвөөс 330 сая ам.долларыг зарцуулаад байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж