"Юунаас ч
юм, сүнс, чөтгөр зэргээс айж байвал айж буй тэр зүйлдээ өөрөө ор."
EBTCHSBE нь л зохиосон юм өө!
Яс юман дээр айх зүйл үгүй байхад
айгаад л… хий хоосон зүйлд итгээд л… бурхан чөтгөрөөр нь дуудаад
л… ядаргаатай биш байна уу? Тэгвэл юунаас айгаад байгаагаа олцгооё!
АЙХУЙ:
гэртээ /ажилдаа, машиндаа,
сургуульдаа, хаана ч юм…/ гав ганцаараа, толгойд чинь чиний өмнө нь
сонсож, дуулж, хэн нэгнийг айлгах гэж ярьж, зохиож, үглэж байсан бүх
зүйл чинь эмх цэгцтэйгээр, эрэмбэ дараатайгаар, эгнээ дараалалаараа
цувж, цуварц, хөвөрч байх яг тэр торгон агшинд үүнийг санаж айх, эмээх,
сүрдэх сэтгэлээ дарна уу.
… Чи харанхуй ийгээд будлихуйн гүн
ёроолд орж, тэндээс зөвхөн хий ийгээд хоосны шинж чанар хялаамой…
…Гэнэтхэн сүүмэлзэх тэр дүрс үл
агаад хоосон, хоосны хоосон дахь хоосон гэдэгт үл самууран байхуйг би
хүсэхүй, мэдрэхүй, сэтгэхүйн дунд тэмтэрнэм. гэтэлгэх хүч сул байхуу нь
сэтгэлийн шуургыг үүсгэж, нар сарныг толгойдоо багтаан огторгуйн
хязгаарыг үл мэдэх орчлонгийн ёроолд орхигдсон хэмээн бодмуй. Хэтрэх
аваас хэл, хил үл авалцах тэр орчинд тайван, амгалан хоёрыг хөсөр
хаямой…