“Apple” корпорацийн шинээр бүтээсэн iPhone 5 өмнөх загвар iPhone 4S-ээс 18 хувь нимгэн, 20 хувь хөнгөн болсон нь нано SIM картын ач тус гэнэ. Уг нано SIM карт нь өмнө нь хэрэглэж байсан микро SIM-ээс 44 хувь жижигхэн, илүү нимгэн, илүү тод Retina дэлгэцтэй. iPhone 5 –ын гайхамшиг үүгээр дуусахгүй бөгөөд цэнэгээ удаан хадгалдаг баттерейн тусламжтайгаар интернэтэд төвөггүй холбогдож, хамгийн хурднаар download хийх LTE wireless технологи, A6 чиптэй.
Гэвч iPhone 5 “Apple”-ийн бүтээгдэхүүний сонгодог хар, цагаан өнгөөр гарч байгаа бөгөөд хуучин загваруудаас арай урт болсон байна. 199, 299, 399 ам.доллараар худалдаанд гарч буй iPhone 5-ыг 16 GB, 32 GB, 64 GB-ын санах ойтой. Дэлхийн 11 оронд iPhone 5-ын урьдчилсан захиалга энэ сарын 14-нд эхэлсэн бөгөөд долоо хоногийн дотор шинэ гайхамшгийг гар дээрээ авах юм байна.