Нийслэлийн дөрвөн дүүрэг, 18 аймгийн иргэний цахим үнэмлэхийг өнөөдрийн байдлаар хэвлэж дууссан байна. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, орон нутагт Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Увс, Дорнод, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Завхан, Орхон, Сүхбаатар аймгийн иргэдийн цахим үнэмлэх улсын хэмжээнд 74 орчим хувьтай хэвлэгдэж сум, дүүрэг, баг, хороондоо хүргэгдсэн байна.
Дээрх аймаг, нийслэл дүүргийн иргэд цахим үнэмлэх авахдаа оршин суугаа баг, хороон дээрээ иргэний үнэмлэхээ авч очин цахим үнэмлэхээ авах юм байна. Хэрэв иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, лавлагаа аваагүй иргэд холбогдох бичиг баримтыг авч очих хэрэгтэй аж.
Д.ЖАРГАЛ