Техникийн олон улсын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Техникийн олон улсын үзэсгэлэн болно

Болгар улсаас жил бүр зохион байгуулдаг Техникийн олон улсын үзэсгэлэн энэ жил есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Болгар улсын Пловдив хотод болох юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр дэлгэн танилцуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулбал,

  • Усны нөөц ашиглалт, технологи, тоног төхөөрөмж
  • Тээвэрлэлт, машин, механизмын засвар, үйлчилгээний технологи, тоног төхөөрөмж
  • Цахилгаан, цахилгааны инженерчлэл
  • Экологид ээлтэй цахилгаан станцын тоног төхөөрөмж
  • Мэдээллийн технологи
  • Машин үйлдвэрлэл
  • Барилгын материал үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, технологи
  • Химийн үйлдвэрлэл, эмнэлэгийн тоног төхөөрөмж
  • Хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлт, хүлэмжийн тоног төхөөрөмж
  • Гоо сайхан, үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж
  • Гэрэлт самбар, зар сурталчилгаа, цаасан хэвлэлийн тоног төхөөрөмж
  • Уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж, технологи
  • Хүнсний бүтээгдэхүүн, дарс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Автомашин, мотоциклийн үзэсгэлэн худалдаа, шоу үзүүлбэрийг толилуулах юм байна.

Техникийн энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас сонирхсон аж ахуй нэгжүүд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтэст хандан бүртгүүлж, үзэсгэлэнд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжтой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж