“Цахим үнэмлэх” нээлттэй хаалганы өдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

“Цахим үнэмлэх” нээлттэй хаалганы өдөр болно

Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор ирэх бямба гаригт буюу энэ сарын 15-нд “Цахим үнэмлэх” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах гэж байна. Нээлттэй хаалганы өдрөөр Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж иргэдэд цахим үнэмлэх олгох аж. Мөн бусад ажлын өдрүүдэд үзүүлдэг иргэний гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл болон хуулийн этгээд, аж ахуй нэгжийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл,  гадаад паспорт шинээр авах, хугацааны сунгалт хийх , архивын лавлагаа олгох зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж