Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Нэгэн шөнийн бодол

Би хэн юм бэ?

Энэ ертөнцийн
түмэн янзын зүйлээс янз бүрийн зүйл мэдэрч,
ухаан мэдрэл минь самуурч юу бодож байгаагаа ч анзаарахаа байчих юм.
Гэхдээ хүсэлдээ
илүү захирагдаад, үүргээ ухамсарлахаа мартчих гээд байх юм. Энэ үүрэг
үнэхээр
хэцүү юм аа. Заавал энэ хэцүү, дургүй зүйлсээ хийх ёстой юм байх даа.
Чадахгүй гэж
бодож байгаа зүйлээ ч гэсэн чадах гэж хичээх хэрэгтэй гэж үү? Ойлгохгүй
байна.
заавал яагаад ийм гэж? Би өөрөөр байхыг хүсэж байна. хүссэн, дуртай
зүйлээ
хийгээд эрх чөлөөтэй амьдарч болохгүй гэж үү? Ядаж дуртай юм чинь хэцүү ч
гэсэн
шантрахгүй, сонирхолтой санагдана ш дээ. Тэгтэл заавал ийм зүйлсийг хийх
ёстой
гэж үү? Би хүсэхгүй байна. яах гэж энэ хорвоод ирснээ ч мэдэхгүй юм. Яах
гэж? Хэлээд
өгөөч хэн нэгэн. Чи тэгэх гэж ирсэн, түүнийгээ л хий гээд. Гэтэл би яг л
төөрсөн бяцхан хүүхэд шиг яахаа мэдэхгүй бүдчин явна. Яагаад ийм
хүсээгүй
зүйлсээ аа бас дургүй зүйлсээ хийж байж амьдрал болдог, тэгэхгүй бол
сонирхолгүй гээд заачихсан юм бэ? Би ч гэсэн тэгэж бодож, түүнд нь
итгээд байх
юм. Яагаад юм бэ? Надад хэлээд өгөөч. Би бас үүнийг яах гэж, хэнд
зориулж бичиж
байгааг ч мэдэх юм алга. Бурханд зориулж байгаа юм болов уу? Чи байдаг
юм уу? Бурхан
аа. Хэрвээ чи байдаг бол намайг сонсооч. Надад нэг сахиусан тэнгэр
илгээчихээ. Гэхдээ
чи зөндөө л явуулсан байх л даа. Би л тэд нарыг чинь ашиглаж чадаагүй
байх. Би ийм
зүйл бичээд сууж байгаагаасаа ичээд байх юм. Яагаад? Хэн ч намайг бичиж
байгааг, бичсэнийг мэдэхгүй ш дээ. Юунаас айсан юм? Би өөрийгөө галзуу
хүний
өдрийн тэмдэглэл бичиж байгаа юм шиг л төсөөлж, энэ бичиж байгаагаасаа
айж
байна гээд бод доо. Би яагаад ийм болчихсон юм бэ? Ийм баригдмал… энэ
хорвоо
яагаад ингээд намайг сургачихав? Миний орчин уу? Гэтэл би үүн дээр
өөртөө л
зориулж бичиж байна. гэтэл би өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч, тайвнаар
хүлээн
авч чадахгүй, айж, ичиж байна гээд бод доо. Үгүй ээ бүр өөрөөсөө шүү.
Яагаад вэ?
Би ойлгохгүй байна. би одоо юу хийгээд сууж байгаа юм бол? Мэдээж юм
бичиж
байна л даа. Гэхдээ хийх ёстой зүйл маш их, бүр маш их, энэ шөнө суугаад
ч
барахгүй байхад би яагаад ийм зүйл хийгээд суугаад байгаа юм бол?
Өөрийгөө сонсох
гэж юм болов уу? Надад юу болоод байгааг? Өөрийнхөө юу хүсэж байгаагаа
нээгээч.
Би анхааралтай гэгч нь сонсъё. Тэгэх үү?

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж